Цус төлжилтийг идэвхжүүлдэг 10 төрлийн жимс

Цус төлжилтийг идэвхжүүлдэг 10 төрлийн жимс

 

Цус ихээр алдаж төмөр дутсанаас болж цус багадалт үүсдэг. Иймд төмөр дутсанаас үүссэн цус багадалт нь хүүхдүүд, охид бүсгүйчүүдэд түгээмэл тохиолдог аж. Ингээд та бүхэндээ цус төлжүүлэх 10 төрлийн жимсийг танилцуулж байна. 

Цус төлжүүлдэг 10 жимс

1. Улаан лооль
Улаан лооль нь төмөр болон витамин С-гээр баялаг тул цус төлжилтийг нэмэгдүүлдэг.

2. Үзэм
Үзэм нь мөн л төмрөөр баялаг. Гэсэн хэдий ч, энэ нь глюкозын түвшинг нэмэгдүүлж болзошгүй тул чихрийн шижинтэй хүмүүс хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

3. Илжгэн чих
Төмөр болон витамин С амин дэмээр баялаг бүтээгдэхүүний нэг юм. 

4. Хатаасан гүйлс
Тус бүтээгдэхүүнийг гол төлөв өтгөн хаталтанд хэрэглэдэг. Гэсэн ч төмөр болон витаминлаг чанараар баялаг тул биеийн эсэргүүцлийг сайжруулах, цус төлжүүлэх гээд эрүүл мэндэд өндөр тустай бүтээгдэхүүн аж.

5. Бөөрөлзгөнө
Тус жимс нь төмрийн агууламжаараа бусадтай харьцуулахад хамаагүй баялаг жимс юм. Мөн түүнчлэн уургийн өндөр агууламжтай бөгөөд энэ нь гемоглобин буюу цусан дахь улаан эсийн түвшинг ихэсгэдэг.


6. Нандин чавга
Чавга нь төмрийн түвшинг нэмэгдүүлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг тул салад, коктейлэнд хийж, амт оруулж болно. Сахарын агууламж өндөртэй учраас чихрийн шижинтэй хүмүүс болгоомжтой хэрэглэх нь зөв.

7. Анар жимс
Өөртөө маш их хэмжээний витамин С-г агуулдаг тул гемоглобины түвшинг ихэсгэх бөгөөд энэ нь цусан дахь төмрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Та үүгээр шинэхэн шүүс бэлтгэн уугаарай. 

8. Үхрийн нүд
Үхрийн нүдэнд цусан дахь ашигтай төмөр, уураг хоёулаа багтсан байдаг.

9. Тарвас
Тарвас нь зөвхөн биеийг сэргээх төдийгүй цусан дахь гемоглобины түвшинг нэмэгдүүлдэг.

10. Хар чавга
Ихэвчлэн өтгөн хаталтанд түгээмэл хэрэглэдэг. Тэдгээр нь төмрөөр баялаг бөгөөд гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen