Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар оногдуулсан 73 тэрбум төгрөгийн торгох ялыг "Өршөөлийн хууль"-д хамруулна

Х.Нямбаатар: Зөрчлийн хуулиар оногдуулсан 73 тэрбум төгрөгийн торгох ялыг "Өршөөлийн хууль"-д хамруулна

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Монгол Улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад нийт 6 удаа "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг баталж байжээ. Тус хуулийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийлээ. Тэрбээр "2021 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан хоригдсон этгээд байна. Нэг ялтны хоолны төсөв 6000-8000 байдаг. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамрах тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд биеийн дархлаа сул, өндөр настай хоригдлууд хүндээр өвчилж, хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байна" гэлээ. 

 

Мөн тэрбээр "Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхлээд 5 жилийн хугацаанд буюу энэ оны эхний таван сарын байдлаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулсанаас 73 тэрбум 339 сая төгрөг нь төлөгдөөгүй байна.  Тиймээс тус хуулийн дагуу оногдуулсан шийтгэл цар тахлын энэ цаг үед ажлын байраа алдсан, орлогоо алдсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдэд дарамт бий болгож байгаа тул "Өршөөлийн хууль"-д хамруулахаар тусгаад байна" гэлээ. 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen