ОХУ-д В.Путинг муулбал 500 ам.доллар, Монголд сайжруулсан түлшийг муулбал Цагдаа, Тагнуулд шалгуулах нь

ОХУ-д цахим ертөнцөд Засгийн газраа гутаан доромжилбол шийтгэх хууль зургаан сарын өмнө батлагдсан байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүхээр шийтгэгдсэн хэргийн олонхыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг доромжилсон сэтгэгдэл эзэлж байгаа аж. Иймд В.Путины нэр хүндэд халдсан тохиолдолд дунджаар 30 мянган рубль буюу ойролцоогоор 500 ам.доллароор торгож байгаа аж.

Харин манай улсад дарга, даамлуудыг шүүмжилбэл зөрчлийн хуулиар иргэн 2 сая, аж ахуй нэгж 20 сая төгрөгөөр торгуулдаг хууль хэрэгжээд хоёр гаруй жил болж байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа сайжруулсан түлшийг иргэд шүүмжилбэл Цагдаа болоод Тагнуулаар тухайн иргэн шалгуулах аж. Учир нь энэ сарын 1-ны өдөр хотын дарга С.Амарсайхан сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаа, Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгожээ.

Эх сурвалж: iSee.mn 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen