ТӨРИЙН МӨНГӨӨР МЭДЭГДЭЛ ГАРГАЖ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНИЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ БАЙНА

Өөрийнх нь буруутай үйл ажиллагаа буюу оффшор компаниар дамжуулан зам засварын машин худалдан авсан, Салбарын сайдынхаа тушаалыг зөрчиж ОХУ-аас 1000 хуучин /актлагдсан /вагон оруулж ирсэн, дотооддоо хямд зардлаар засах боломжтой 15 зүтгүүрийг БНХАУ-д 16 тэрбум төгрөгөөр засуулсан, дүүтэйгээ нийлж оффшор дансаар их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийсэн, татвараас зайлсхийсэн, зоричгийн суудлын вагон осолдсон, олон улсын ачааны вагон унасан, дам нуруу хугарсан, олон зорчигч гэмтсэн, ажилчид нь галт тэргэнд дайруулж нас барчихаад байхад хариуцлагаас зугтсан, гэнэтийн болон үйлдвэрлэлийн осол байсан гэх үгээр аргалж хариуцлагаас зугтсан зэрэг ноцтой хэргүүдийг баримттайгаар, зурагтайгаар хэвлэн нийтэлснийхээ төлөө сэтгүүлч З.Батхуяг миний бие Зөрчлийн тухай хуулиар шалгуулж байгаа.

ДеЖигжиднямаа гэдэг хүн хоёр удаа гомдол гаргаснаас эхнийх нь хэрэгсэхгүй болсон. Хоёр дахь нь шүүхийн шатанд, маргаантай байгаа. Сэтгүүлч миний бичиж нийтэлсэн мэдээ, нийтлэлд “худлаа зүйл байхгүй” гэдгийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “МЭДЭЭ.МН” сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар болон АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нарын хийсэн мэдэгдэл, өгсөн ярилцлагууд “бататгаж” байгаа бол нэ эрх бүхий албан тушаалтныг дээрх үндэслэлүүдээр шалгаж байгаа гэдгийг АТГ-аас ирүүлсэн албан бичгээс харж болно.

Гэтэл энэ хүн сэтгүүлч миний ажил үүргээ гүйцэтгэхэд саад болох зорилгоор ТӨРИЙН МӨНГӨӨР мэдэгдэл гаргаж, түүнийгээ хаалтын гэрээтэй нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлж, заналхийлж, айлган сүрдүүлсэн мэдэгдэл гаргаж байгаад харамсаж байна. 
Д.Жигжиднямаа даргаас болж төмөр замын салбарт ажиллаж байгаа 16 мянган эгэл жирийн ажилтан хохирох ёсгүй. Сэтгүүлч би зөвхөн УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн буруутай үйлдлийг шүүмжилж бичсэнээс өөрөөр энгийн ажилчдын нэр хүндэд халдаж, гутаан доромжлоогүй гэдгийг ОНЦЛОН тэмдэглэе. 
Иймд энгийн ажилчдын нэр барьж, сэтгүүлийн мэргэжлийн үйл ажиллагааг үгүйсгэж, ард түмний үнэнийг мэдэх, хэвлэлийн хэвлэн нийтлэх болон, мэдээллэх үүргийг хаан боогдуулж, төрийн мөнгөөр өөрийн нэр хүндээ хамгаалж, татвар төлөгчдийг доромжилж байгаа УБТЗ-ХНН-ийн дарга Д.Жижигнямаа болон Хуулийн албаныхан нэн даруй уучлал гуйж, ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгөхийг ШААРДАЖ байна.

#Мөн Зөрчлийн тухай хуулий 6.21-т заасны дагуу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэх үндэслэлээр хуулийн байгууллагад хандаж байгаагаа албан ёсоор мэдэгдье.
УЛСТӨРЧ.МН З.БАТХУЯГ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen