“ЧИ БИТГИЙ СОЛИОРООД БАЙГААРАЙ. ТРАМП ХҮРТЭЛ ЗЭЭЛ АВДАГ ЮМ“

“ЧИ БИТГИЙ СОЛИОРООД БАЙГААРАЙ. ТРАМП ХҮРТЭЛ ЗЭЭЛ АВДАГ ЮМ“

 

Ховд аймгаас сонгогдсон О.Батнасангийн барааг ордонд бараг ховор харна даа. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй уг гишүүн сая Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гэнэт гарч иржээ.

Тэрбээр ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэг. Өөрийн төрсөн дүүгийнхээ компанид зээл авч өгсөн байгаа юм. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултанд "Та нар өөрсдөө очиж асуу" гээд халгаагаагүй юм. Ийнхүү зээлэнд нэр холбогдсон гишүүд янз бүрийн хариу үйлдэл үзүүлсээр, зээлийн асуудал ч намжиж байх шиг.

Харин өнгөрсөн баасан гарагт О.Батнасан гишүүн Ерөнхий сайдын өрөөнөөс гарч ирэхдээ хэдэн сэтгүүлчтэй таарч мэнд мэдэлцэн "Та нар намайг ЖДҮ чин гэж цоллоод баллаж байна аа" гэхэд нэг сэтгүүлч "Анхнаасаа яах гэж авсан юм бэ. Аваагүй бол юу гэж тэд таныг цоллох билээ дээ" гэтэл "Чи битгий солиороод байгаарай. Трамп хүртэл зээл авдаг" гэж өөрийгөө өмөөрөн уурлаад яваад өгчээ.

О.Гэрэл
Оллоо.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen