Багануурын уурхайн ажилчин шанаганд хавчуулагдан нас баржээ

Багануурын уурхайн ажилчин шанаганд хавчуулагдан нас баржээ

 

Энэ сарын 9-ны өдөр Багануурын уурхайн ажилчин экскаваторын шанаганд хавчуулагдан нас баржээ. Тодруулбал, "Багануур ХХК" уулын нэгдүгээр хэсэгт ажилдаг 38 настай иргэн Н нь ажлын байран дээрээ кранаар экскаваторын шанага солихоор зөөвөрлөж байх үед шанаганд хавчуулагдан нас барсан байна. Энэхүү хэргийн дуудлагаар хэргийн газарт очиж шалгахад талийгаач амь насаа алдсан байжээ. Хэргийн газарт очсон цагдаагийнхан эд мөрийн баримтыг хавсарган, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen