НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЖАГСЛАА

НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ЖАГСЛАА

 

Өмнөговь аймгийн Гашуунсухайт-Ганц мод боомтоор  урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг жолооч нар эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Жолооч нар нүүрс тээвэрлэсэн машинуудыг хилээр гаргахдаа хяналт, шалгалт нэрээр  хил дээр хэт удаан саатуулж байгааг ийн эсэргүүцэж байгаа аж.


Тэдний хэлж буйгаар сүүлийн үед нүүрс тээвэрлэсэн машинуудын цуваа 160 орчим км үргэлжилж байгаа юм байна. Энэ асуудал шийдэгдэхгүй байгааг тэд эсэргүүцэж, өнөөдрөөс  тайван жагсаал хийж эхэлжээ.

Уг жагсаалд 400 гаруй хүн оролцох бөгөөд тэд, тавантолгойгоос Ганц модны боомт хүртэл нүүрс тээвэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс Тавантолгойгоос Цагаан хаданд буулгаад тэндээсээ Хятад руу тээвэрлэдэг болгох. Мөн жолооч нарын цалинг нэмэх шаардлагыг тавих аж.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen