Хера Экуйпмент ХХК Mongolia Mining 2021 үзэсгэлэнгийн “Алтан” ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Хера Экуйпмент ХХК нь БНСУ-ын HYUNDAI, ХБНГУ-ын WIRTGEN, БНХАУ-ын XCMG, TONLY брендийн албан ёсны дистрибьютор ба Монголын уул уурхай, зам барилгын салбаруудад шилдэг техник технологи, оновчтой шийдэл бүхий цогц үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн Их Британи улсын KMP BRAND, БНСУ улсын C&Lube болон DAEMO, БНБУ-ын BELAZ, БНХАУ-ын TNR зэрэг дэлхийн шилдэг сэлбэг ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг.

Hyundai Construction Equipment (HCE)

Hyundai Construction Equipment (HCE) нь экскаватор, дугуйт ачигч,  хос шанагат дугуйт ачигч, сэрээт   өргөгч, жижиг дугуйт ачигч зэрэг барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн цогц үйлдвэрлэгч юм.

HCE нь дэлхийн 140 орон дахь  500 диллерийн сүлжээ болон АНУ, Европ, Энэтхэг, Индонез, Хятад, Орос, Бразил дахь салбар компаниудаар дамжуулан дэлхийн зах зээлд танигдсан юм.

Мэдээлэл харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хэрэглэгчдэд дэвшилтэт, өндөр бүтээмж бүхий тав тух, аюулгүй байдлыг хангасан техникүүдийг хүргэдэг.

TONLY

Бид 2018 оноос хойш Тонли брэндийн албан ёсны дистрибютер болон ажиллаж байгаа билээ. Уул уурхайн салбарт чанараар танигдсан Тонли нь БНХАУ-ын хамгийн анхны уурхайн бартаат замын зориулалттай өөрөө буулгагч юм. Анхлан энэ бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн гэдэг утгаараа үйлдвэрлэгч нь 100 гаран патентын эрхийг эзэмшдэг бөгөөд уул уурхайд зориулж хийгдсэн Тонли нь хүчин чадал даац, хэлбэр, аюулгүй ажиллагаа гээд бүх зүйл нь бусад ижил төрлийн өөрөө буулгагчаас ялгардаг.

Монголиа майнинг 2021 үзэсгэлэнд автомат хурдны хайрцагтай Тонли TLD90 загварын өөрөө буулгагчийг харилцагчдадаа танилцуулахаар бид бэлэн болгоод байна. Та бүхэн үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Тонли TLD90 загварыг сонирхох боломжтой.

Хаяг: Хера Экуйпмент ХХК, Хера Индастриал Парк Сонсголонгын зам 24 Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хот Монгол Улс

 Утас: 77777701

 И-майл: info@hera.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen