M4 далан Баяжуулах үйлдвэрийн найдвартай ажиллагааг 4-5 жилээр хангана

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад хамгаалалтын далан чухал. Хаягдлын аж ахуйд 19 дэх далан байгуулах ажил ид явагдаж байна. Гурван удаа тэсэлгээ хийж 270 мянган метр.куб уулын цулаар М4 далан байгуулаад байна. Үлдсэн уулын цулыг далангаа хучих, хамгаалах далан болгон ангилжээ. Өнөөдрийн байдлаар суваг барих ажил 80 хувьтай, М4 далангийн шугам хоолойн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажилд үйлдвэрийн таван цех нэгжийн 40 гаруй ажилчид, туслан гүйцэтгэгчээр Очир төв компани ажиллаж байна. Ирэх сарын 5 нд хүлээлгэж өгсөнөөр товлосон хугацаанаас нэг сарын өмнө дуусгаж, ойролцоогоор төсөвлөснөөс 1 тэрбум орчим төгрөг хэмнэх гэж байна. М4 далан байгуулсанаар Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн найдвартай үйл ажиллагаа дөрвөөс таван жилээр сунгагдах юм.

ОНХА Б.Бямбамаа

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen