"ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ

"ЕБС-д орох зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-нд эхэлнэ

2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхлэх гэж байна. Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм.

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

Элсэлтийн явцын мэдээг  2019 оны 5 дугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлэх юм байна.

ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙГ ДАРААХ ХОЛБООС ДЭЭР ДАРЖ ТАТАЖ АВАХ, ХАРАХ БОЛОМЖТОЙ.

http://www.edub.edu.mn/data/uploads/SAZA/Hamran%20surgah%20toirog%20tushaal%202019.pdf

Жич: Нийслэлийн 11 дүгээр сургууль 6 дугаар ангиас элсэлт авдаг тул хамран сургах тойрогт  ороогүй болно.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen