Таван тоннын даацтай гүүрээр 40 тоннын автомашинууд сүлжилдэж байна

Таван тоннын даацтай гүүрээр 40 тоннын автомашинууд сүлжилдэж байна

 

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 1 дүгээр баг буюу Чандманийн 1-р буудалд 5 тоннын даацтай гүүр бариад таван жил болоогүй байгаа аж. Гэвч одоо энэ гүүрээр "Нэтэнт" компанийн 40 тоннын даацтай автомашинууд тоосгоны шороо зөөж 30 минут тутамд явж байна.

Улаангом сумын Байгаль орчны тасгаас тухайн компанид удаа дараа шаардлага тавьсан боловч жолооч нар нь хүн харахаар гүүрний хажуугаар яваад хүнгүй үед гүүрэн дээгүүр явж байгаа аж. Уг гүүр нь Чандманий сургуулийн хүүхдүүдийн хичээлдээ явдаг замд байх ба тоосжилт ихээр үүсгэж байна. Үүнээс болж сургуулийн хүүхдүүд, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө ч үүсч байгаа аж. Одоогоор 1-р багийн удирдлагууд тухайн гүүр нурвал уг “Нэтэнт” компанид хариуцлага тооцуулна гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen