Салхитын ордын АВЛИГАЛ-ын хамжигч, оролцогчдын СХЕМ

Салхитын мөнгөний ордын АВЛИГАЛ-Д хамжигчаар оролцсон байх магадлалтай шүүгчдийн нэрс ил боллоо. Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргасан шүүгчдээр Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг,Ц.Амарсайхан,Л.Золзаяа,Г.Цагаанцоож,Д.Цолмон нар нэрлэгджээ.
Талийгаач Л.Бямбаа гэрээслэлдээ шүүгчдийн нэрийг бичиж үлдээсэн мэдээлэл ч бий. Одоогоор гэрээслэлийг ил болгоогүй. Шалгаж байгаа талаараа Мөрдөн байцаах газраас мэдээлсэн билээ.

Салхитын ордод шүүхийн шийдвэр гаргасан байдлыг зүйрлүүлж тайлбарлавал:
" Иргэн Ш.Мөнгөншагай хадам дүүтэйгээ хашааны хоосон газар 60/40-өөр эзэмшдэг байлаа.Тэд газраа нэг Хятадад зарж мөнгөө авлаа. Зарсан газар дээр нь 10 давхар барилга бослоо. 3 жилийн дараа Ш.Мөнгөншагай гэнэт: -"Би газраа зарах гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй.Би хашааны газраа зарахыг огт мэдээгүй. Тиймээс би энэ газрыг эзэмшиж, түүн дээр 10 давхар барилга барьсан компаний 60 хувийг эзэмшинэ" гэж шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Шүүх түүнийг 10 давхар байшинг барьсан компаний 60 хувийн эзэмигч мөн гэж тогтоосон. Ингээд 10 давхар байшинд нэг төгрөгийн хөрөнгө оруулаагүй Ш.Мөнгөншагай компаний 60 хувийн эзэмшигч болохыг шүүгч тогтоосон. Зүйрлүүлж хэлбэл Салхитын орд дээр ийм л зүйл болсон.Цаана нь асар том АВЛИГАЛ-ын хэрэг нуугдаж буй. Сэжүүр нь болж Ш.Мөнгөншагайн хүргэн дүү Г.Жаргалангийн гэрээс 1,3 сая доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгө бэлнээр олдсон билээ.

Сэтгүүлч Б.Отгон 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen