ТАЛИЙГААЧ ГУРВАН ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭЖЭЭ

ТАЛИЙГААЧ ГУРВАН ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭЖЭЭ

 

Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдуулан дөрвөн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан бөгөөд тэдний нэг нь шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр энэ сарын 23-нд цагдан хорих байранд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэргийг цагдаагийн хэлтэс УМБГ-тай хамтран шалгаж эхэлсэн байгаа бөгөөд одоогоор амиа хорлосон уу, гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг шүүх шинжилгээгээр эцэслэн тогтооно.

Мөн хорих ангид гарсан хэрэг болохоор тухайн үед харуулын албанд гарч байсан алба хаагчид сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл талийгаач Б нь өөрийн гараар гурван гэрээсэл бичиж үлдээсэн нь хувцснаас нь олджээ. Уг гэрээслүүдийг нотлох баримт болгон хураан авсан бөгөөд юу гэж бичсэн байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen