Г.Занданшатар: Салхитын мөнгөний ордын цаана хоёр том сүлжээ байсан

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагаа оны өмнө ТЕГ-ынхантай хамтран тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын лицензийг цуцалсан. Энэ  тусгай ажиллагааны талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас тодрууллаа.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Салхитын мөнгөний орд дээр хууль зөрчсөн ямар ч ажиллагаа явуулаагүй. Газар бол хувийн өмч биш шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд газар болон газрын хэвлийн байгалийн нөөц баялаг ард түмний өмч мөн гэсэн заалт бий. Үндсэн хуулийн тодорхой заалтад улсыг аюулаас хамгаалах, Үндэсний аюулгүй байдал болон бусад хууль зөрчсөн бол лицензийг нь хурааж авах хуулийн зохицуулалттай. Татварын хуулийн 48.4, Ашигт малтмалын хуулийн 5.6.1.10-аар төрд авах эрхтэй. Газар бол хүний хувийн өмч биш, зөвхөн тусгай зөршөөрлөөр ашиглах эрхийг нь олгосон. Татвар болон нөөц ашигласны төлбөрөө төлөөд ашиглая гэдэг гэрээг төртэй байгуулсан. Энэ бол нэг айлын орон сууцад түрээсээр амьдарч байгаатай адилхан юм. Түрээсийн төлбөрөө төлөхгүй, гэрээнд заасан үүрэг, даалгавраа биелүүлэхгүй бол гэрээгээ цуцалж л таарна шүү дээ. Энд заавал шүүхийн процесс шаардлагагүй. Үүнтэй л адилхан шүү дээ. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох 11 үндэслэл байгаа. Хүчингүй болгохдоо заавал мэдэгдэх хуудас хүргүүлдэг. Бид мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гэтэл мэдэгдэх хуудас авах нь хүн нь байхгүй, оргон зайлсан учраас аваагүй. Сонсох ажиллагаа тэр үед хийгдсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхол, улсын аюулгүй байдал, Үндсэн хуулийн заалтуудаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно.

Гэхдээ Салхитын мөнгөний ордын цаана асар том сүлжээ байгаа. Хууль хяналтынхан, зарим хэвлэл мэдээллийнхнийг санхүүжүүлсэн, хоёр том бүлгийн их хэмжээний мөнгөний асуудалтай холбоотой ажиллагаа болсон. Зөвхөн хамгаалалтын албаныхан л гэхэд хуулийнхантай холбогдсон том сүлжээ үүсгэсэн байна. Тиймээс төрөөс зайлшгүй тусгай ажиллагаа явуулж, хийгдэх ёстой байсан ажил. Бүх процесс хуулийн дагуу хийгдсэн" гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN

http://itoim.mn/article/NRJJo/15297

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen