ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР

ДАМДИНЫ ХӨВҮҮН СҮХБААТАР 

Хадын чулууг харгилууланхан
Хадмалхан тахтай ухаа хонгор 
Хайртай л олондоо алдаршигсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор 

Довын чулууг доргилууланхан
Давтамалхан тахтай ухаа хонгор 
Даяар олондоо алдаршигсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор 

Уулын чулууг уралдууланхан
Улдаа тахтай ухаа хонгор 
Улс Монголоо байгуулагсан 
Дамдины Хөвүүн Сүхэ-Багатор

(Буриад ардын дуу) 

Зава Дамдины алдрыг баригч би дөрвөн жилийн өмнө эртний сайхан ерөөлөөр Хөлөн Буйрын Шинхөн Буриадуудтай учирч явтал нэгэн гацаанд Мэдог Авжаа хэмээх нэгэн Буриад эмээгийнд цай уугаад мордох зуур эмээ нилээн зандрангуй "чи! Дамдины хөвүүн Сүхбаатарыг таних уу? Хэмээлээ. Ерөнхийдөө мэднэ ээ! Хэмээн өчтөл. Бас өгүүлрүүн "Монгол улсад эрт цагт Чингис хааны ач тус хэмжээлшгүй! Эдүгээ цагийн Монгол улсад Дамдины хөвүүн Сүхбаатар ач тустай!"хэмээсэнд би хийд дээрээ түүний хөшөөг хайрлан хамгаалж байгаа тухайгаа ярьж зураг сэлт үзүүлтэл Мэдог Авжаа намайг нэгэнтээ гайхах мэт хараад бас хайрлах мэт болоод Сүх Жанжны үед Буриадууд түүнд зориулж ийм нэгэн дууг дуулж байсан хэмээгээд дуулж өгснийг сурч авсан агаад шавь хүүхдүүддээ эл дууг зааж өгөн хийдийнхээ сүлд дуу болгосон юм. Эртний Монголчуудын захиасанд "Ачийг үл умартмуй! Нэгэн цагт ачийг хариулмуй!" хэмээхийн утга өчүүхэн ч болов болсон байгаасай хэмээн залбирнам.

 

https://www.facebook.com/zavadamdinrinbuchi/photos/a.1723215794643325/2055198234778411/?type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen