Балгас нуурын домог

Балгас нуурын домог

Эрт балар үед шувуудын их хаан Хангарьд умард зүгээс өмнийг чиглэн нисэж явах замдаа Хан уулын орой дээр сууж, амарчээ. Амрах зуураа амныхаа цангааг тайлахаар ийш тийш хартал нэгэн нуур харагджээ.

Хангарьд нисэн очиж балгатал ганцхан балга ус л байсан гэнэ. Үүнд уурласан жигүүртний хаан "Амны цангаа гаргаж чадахгүй балга устай нуур" гэж хараагаад Хан уулын оройг базаад хаячихсан гэнэ.

Тэрхүү базагдсан уулын орой нуурын зүүн талд унажээ. Тэр цагаас хойш энэ нуурыг "Балга устай нуур" гэж нэрлэх болсон бөгөөд хожмоо он жил урсан өнгөрч хүмүүсийн ам дамжсаар "Балгас нуур" болон өөрчлөгдсөн аж.

Балгас нуурын зүүн талд дөрвөлжиндүү хэлбэртэй, тэгш оройтой Хан уул гэдэг уул байдаг нь Хангарьдын оройг нь базсан Хан уул юм. Энэ нуур Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос зүүн урагш 30 орчим км зайтай газар бий.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen