ИХ ХҮРЭЭГ СЭЛБЭ ГОЛ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МАНЖ БАРИМТ

 

ИХ ХҮРЭЭГ СЭЛБЭ ГОЛ РУУ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МАНЖ БАРИМТ

 

Олхунуд Овогт Даваасүрэн
Тэнгэрийг тэтгэсний 43-р он цагаан сард айлтгасан хэрэг, буулгасан 
Зарлигийг хуулсан данс. 
Гурван сарын арван зургаан. 
Боол Сан, Сү нар хичээнгүйлэн айлтгасан нь, Лам нарын суусан хүрээг шилжүүлэхийг гуйх учир, Хамба Номун хан Цэвээндорж, Дүйнхэр хутагт Лувсанхайдавданванчиг, Шанздов Дамчойравжаа, Хэбэй гүн Сандовдорж нарын өргөсөн бичиг дор, урьд хөгшин хутагтын үед монголчууд угаасаа нутаглаж сурсан бөгөөд нэг гзар удаан сууваас ус шороо хуучирч, хижиг зовлон тохиолдоно хэмээн хүрээг нэг дор удаан суулгасангүй.Хүй гол, Туул голын зэрэг газарт гурав, дөрвөн жилийн дотор нэг удаа шилжүүлэн суулгасаар ирэв.
Тэнгэрийг тэтгэсний 37-р онд ван сайд нар мэдүүлэн уламжлан айлтгаж Хүй голын Мандал гэдэг газарт нүүж суулгаснаас нааш бас зургаа, долоон жил болж ус шороо хуучирч, ариунгүй болсон тул ойр тойрон газрын мод цөм ..........хол болов.Лам нарын аж төрөхөд мөн тусгүй.Эдүгээ гуйн үзвээс, Хүй голын өмнөх Шашин бадруулах сүмийн ойр Туул голын хойд Сэлбэ голын газар ариун болсон бөгөөд шатсан мод мөн элбэг.Олвоос Хүрээг Сэлбэ голд нүүлгэн суулгатугай хэмээн өргөжээ.
Байцааваас Тэнгэрийг Тэтгэсний 37-р онд Хүрээний Хүй голын Мандалын газарт нүүлгэснээс хойш цөм 6 жил илүү болов.Ус шороо хуучирч шатсан мод эс хүрэхгүй тул олон лам ард амьдрахад тусгүй хэмээх тул даруй Хамба Номун хан Цэвээндорж, Дүйнхэр хутагт Лувсанхайдавданванчиг, Шанздов Дамчойравжаа нарын гуйсан ёсоор явуулсугай хэмээмүй.Болох, эс болох явдлыг Зарлиг буулгасан хойно хичээнгүйлэн дагаж явуулсугай.Үүний тул хичээнгүйлэн айлтгав.
Зарлигийг гуймуй хэмээн Тэнгэрийг Тэтгэсний 43-р оны 3 сарын 16-нд айлтгасанд 4-р сарын шинийн 2-нд хүлээн авав. Уг эвхмэлд улаан бийрээр цохов.Зарлиг мэдэв хэмээв.

Гэрэл зургийн тайлбар: Нийслэл Хүрээ. Богд хаантаны Төрийн Шар ордон.

Цахим сангийн төв

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen