Маргааш Элсэлтийн Ерөнхий шалгалт түүхийн хичээлээр эхэлнэ

Маргааш Элсэлтийн Ерөнхий шалгалт түүхийн хичээлээр эхэлнэ

 

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Маргааш 10:00 цагт Монгол улсын түүх, Англи хэлний хичээлийн шалтгалтууд авна.
Шалгалтад нийт 9250 багш, албан хаагчид ажиллах юм. Цар тахалтай холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 40, орон нутагт 42 шалгалтын төвд зохион байгуулах ба нэг ангид 1.5-2.0 метрийн зайтай 12-15 сурагчид суухаар шалгалтын анги танхимыг бэлтгэсэн байна. Шалгуулагчид шалгалтад өөрийн суудлын хуваарьт заасан цаг, орох хэсгийн дагуу хамрагдах юм.
 ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ
Үүнд:
-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/
-Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй /
-Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу /
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen