Сар шинийн баярыг аюул, осолгүй тэмдэглэхийг уриалан, дараах анхааруулгыг бэлтгэжээ

Онцгой байдлын ерөнхий газраас ирэх долоо хоногийн турш үргэлжлэх Сар шинийн баярыг аюул, осолгүй тэмдэглэхийг уриалан, дараах анхааруулгыг бэлтгэжээ.    

Юуны өмнө нийт эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдалд сайтар анхаарахыг зөвлөж байна. Гэрт олон зочин ирсэн үед гэрийн эзэгтэй, эзэн зочдодоо анхааран, хүүхдээ орхигдуулах тал бий. Энэ үед хүүхэд халуун зууханд түлэгдэх, тогонд цохиулах гэх мэт эрсдэлтэй. Мөн хүүхдээ дагуулан айлуудаар золгож буй гэр бүл ч сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. 

Хэрвээ та гэртээ ахуйн хий ашиглан, хоол унд бэлтгэдэг бол ажлаа дуусаад хийг заавал унтраагаарай.    

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen