4 эхнэр, 70 найз бүсгүйтэй эр

4 эхнэр, 70 найз бүсгүйтэй эрЗарим хүмүүсийн хувьд өөрт тохирох цор ганц хүнийг ч олж чадалгүй явж байхад 17-р зууны үед Германд амьдарч байсан хоёр гар, хоёр хөлгүй ид шидтэн эр болох Маттиас Бучингер 4 эхнэр 70 найз бүсгүйтэй нэгэн байлаа. Тэрээр 4 удаа хурим хийж 14 хүүхэдтэй болсон бөгөөд туйлын хүүхэмсэг нэгэн байсан тул гэр бүлийн харилцаанаас гадна уулзаж учирдаг нийт 70 өөр эмэгтэй түүнд байсан юм. Түүний өндөр нь ердөө 73 см боловч туйлын уран цэцэн үгтэй нэгэн байсан тул хүмүүс бүгд түүнд тал засаж ханддаг байв. Мөн Бучингер хүний хөл болон гараар хийдэг бүх үйлдлүүдийг эдгээр эрхтнүүд байхгүй боловч хийж чаддаг өвөрмөц онцлогтой нэгэн байсан аж.

Тэрээр 1674 оны 6-р сарын 3-ны өдөр хорвоод мэндэлсэн бөгөөд төрөлхийн хөл, гаргүй түүнээс эцэг эх нь санаа зовсон тул амьдралынх нь эхний хорин жилийг нь гэртээ нууж өнгөрүүлсэн юм. Магадгүй тухайн цаг үед түүнийг гадаа хэн нэгэн нь харсан бол гарцаагүй чөтгөр шулмын хараалд өртсөн нэгэн гэж үзэн амьдаар нь шатааж ч магадгүй цаг үе байлаа. Бучингер эцэг эхээс наймуулаа бөгөөд тэд бүгд гадаа тоглож байхад жижигхэн эр ганцаараа л гэртээ үлдэж өөрийн хамгийн сайн чадах зүйлээ юу болохыг эрэлхийлж өөрийгөө хөгжүүлсээр байсан аж. 20 нас хүрэх үедээ тэр туйлын хэрсүү бөгөөд ухаалаг нэгэн болж хувирсан байв. Гэрээсээ гарч өөрийн гэсэн каррьерийг бий болгохоор шийдэж шоубизнес бол түүний байх ёстой газар хэмээн итгэсэн байна.

Хөл болон гаргүй эр нум сумаар харваж, боулинг тоглон, дартс шидэж бүр хөгжим хүртэл тоглож байгааг харсан хүмүүс түүнийг чөтгөр биш харин ч гайхамшиг гэж үзэх болов. Тэрээр өөрөө өөрийнхөө хийдэг ажилд стандарт тавин үргэлж түүнийгээ хатуу дагаж мөрдөх болжээ. Бүр нэгэнт нэрт шидтэн Милбурн Кристофер өөрийн номонд бичихдээ Бучингерийг манай гаригийн түүхэн дахь хамгийн аугаа шидтэн байсан хэмээн бичсэн байдаг. Уг эр хэдийгээр гаргүй болочв захиа бичиж шүтэн бишрэгчиддээ зориулан гарын үсгээ зурж чаддаг байв. Түүний нэр хүнд Герман даяар өссөн тул Их Британы дээдсүүд Бучингерийн үзүүлбэрийг үзэхээр эх орондоо дуудсан байдаг. 2 цаг үргэлжилсэн үзүүлбэр эрхэм дээдсүүдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан тул түүнийг Их Британы хүндэт иргэнээр бүртгэсэн байна. Гэвч түүний амбиц хэтэрхий том байсан тул Европ даяар өөрийн тоглолтыг хийхээр Их Британыг орхин явжээ. Бүр 1717 онд Францын эзэн хаан Луис XV-ыг бяцхан хүү байхад нь тэрээр захиалгаар асар өндөр үнээр үзүүлбэр үзүүлдэг байв. Ийнхүү олон жилийг үзүүлбэр үзүүлж Европ даяар алдаршсан эр 1735 онд тэтгэвэртээ гарч Ирландын аралд тун тансаг эдлэн газар худалдан авч өөрийн 4 дахь эхнэрийн хамт энгийн тайван амьдарсаар 1739 онд нас барсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen