АЛДАРТ ЗОХИОЛЧ У.ШЕКСПИРИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

 

1.Хэдийгээр жүжгийн агуу зохиолчийн эсэн мэнд үеийнх нь цор ганц хөргийг олон түмэнд дэлгэж үзүүлсэн ч чухамдаа У.Шекспир ямархуу дүр төрхтэй хүн байсныг өнөөдрийг хүртэл хэн ч баттай хэлж чадаагүй юм.

2.18 настай ирээдүйн зохиолч маань нутгийн хөрөнгөтний охин,өөрөөсөө 8 эгч Анна Хатаутай гэрлэв.Учир нь бүсгүй бие давхар болсон байж л дээ.Залуу У.Шекспир Вустер хотын хамба ламаас гэрлэлтийг нь албан ёсоор адислахыг хүсэх хэрэгтэй болж байсан гэдэг.

3.Аннад У.Шекспирийн гэрээслэсэн "2-р зэргийн ор" нь ерөөсөө ч доромж "бэлэг" байгаагүй,харин ч эсрэгээрээ гэр бүлийн анхны "хэвтэр"-ийг санагдуулах романтик бэлгэ тэмдэг байв.

4.Түүний жүжгүүдийн үйл явдал Европын өнцөг булан бүрт түүний дотор Итали,Францад өрнөдөг ч нэрт зохиолч Англиас гарч үзээгүй нь лавтай.

5.Тэрээр англи хэлэнд 1700 шинэ үг оруулжээ.

6.Алдарт "Лир ван" жүжгийн төгсгөлийг эмгэнэлтэй гэж 150-иад жилийн турш үзэж байгаа ч энэ хугацаанд уг бүтээлийг жинхэнэ эхээр нь найруулж тавьсан хүн үгүй.

7.Амьд ахуйд нь хамгийн алдартайд тооцогдож байсан "Венера,Адонис хоёр" шүлгийг мэддэг хүн өдгөө бараг үгүй.

8.Дор хаяж 2 ч жүжиг("Love's Labour's Won","Cardenio")нь түүний утга зохиолын өвөөс ул мөргүй алга болжээ.

9."12 дахь шөнө","Алдааны хошин жүжиг"-тээ гардаг ихрүүдийн дүрийг нэрт зохиолч маань амьдралаасаа олж авчээ.У.Шекспир 1585 онд  ихэр хүүхэдтэй болсон агаад хүү Хемнет нь багадаа хорвоог орхиж,Жудит охин нь 77 насалсан аж.

10.Түүний бүтээлээр хийсэн анхны кино нь "Жон хааны амьдрал".Гол дүрд нь Английн алдарт жүжигчин Герберт Бирбом Три тоглосон уг киног 1899 онд  бүтээсэн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen