УЛСЫН ФИЗИКИЙН 32 ДУГААР ОЛИМПИАДЫГ 3 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХААР БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ

УЛСЫН ФИЗИКИЙН 32 ДУГААР ОЛИМПИАДЫГ 3 ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАХААР БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАЖЭЭ

"Оюуны дэвшилд хамтдаа" уриан дор Улсын физикийн 32 дугаар олимпиадыг 4-р сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаад байна. Уг олимпиадад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан багш, сурагчид 9-р анги,12-р анги,
багш гэсэн 3 төрлөөр өрсөлдөх бөгөөд Өмнөговь аймагт болж буй УЛСЫН ЧАНАРТАЙ АНХ УДААГИЙН ОЛИМПИАД юм. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өргөтгөсөн хурал хийж зохион байгуулалтын өндөр түвшинд тус олимпиадыг хийхээр холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Говь нутгийг зорьж улсын олимпиаддаа оролцохоор бэлтгэж буй багш, сурагчдад өндөр амжилтыг хүсье.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen