“АПУ”-гүйгээр Г.Батхүү хэн ч биш

 
 “АПУ”-гүйгээр Г.Батхүү хэн ч биш

Сонгуульд өрсөлдсөн ч архи тараана, санал авсан ч архиар авна, олон түмэнтэй уулзсан ч архиар түрий барина, орон гэр байлаа ч архины мөнгөөр худалдаж авна,  унадаг унаа, уядаг морь гээд бүгд л архины мөр замаар орж ирсэн өв хөрөнгө. Магадгүй нэг өдөр архи шигээ урсаад гарах зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд Монгол Улсын олон иргэд архинаас болж уй гашуунд автаж байна. Тэр тусмаа "АПУ”-г нулимстайгаа зүхэж суугаа эмэгтэйчүүд цөөнгүй бий. Ийм л хүний зовлонт нулимсаар угаасан эд хөрөнгийн эзэн бол УИХ-ын гишүүн асан, Алдарт уяач Г.Батхүү.  Үнэндээ Алдарт уяач цол тэмдэг ч архины мөнгөөр л эзнээ олж очсон зүйл. Г.Батхүү "АПУ”-гүй байсан бол зугаагаа гаргаад байх илүү мөнгөгүй байх байсан, зугаа гаргах мөнгөгүй байсан бол "Толин хул” азарга байхгүй байх байсан. "Толин хул” азарга байхгүй бол "Алдарт уяач” цол байхгүй байх байсан нь туйлын үнэн. Г.Батхүүд "АПУ” байгаагүй бол УИХ-д цухуйх ч үгүй байсан нь бүр үнэн.

Уг нь монголын тэрбумтнуудын нэг болох "Эм Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал хүртэл архи хар мөртэй хэмээн ухаарч үйлдвэрээсээ татгалзаж байхад татгалзсан архины үйлдвэрийг нь "АПУ”-ны Г.Батхүү худалдан авч байх жишээтэй. Тодотгож хэлбэл, тэрбээр монголчуудыг хордуулах бодисоо, зай талбайгаа ихэсгэж байна гэсэн үг. Албан мэдээлэл сөхвөл "Эм-Си-Эс” группын архины  үйлдвэр болох  "Спирт бал бурам" ХХК, худалдааны "СББ Трейд" ХХК болон  дэлхийн брэнд Heiniking, Tiger болон Монгол брэнд Сэнгүр Жалам хар зэрэг пиво үйлдвэрлэдэг "Эм-Си-Эс Азиа Пасифик Брюэри” компанийг "Шунхлай" групп буюу АПУ худалдан авахаар болжээ” гэсэн мэдээлэл нь аль эрт бодит биеллээ олоод өдгөө "Эм Си Эс”-ийн архи пиво "АПУ” хэмээх их мөрнөөс эх аван урсах болсон билээ. Тэгэхээр Г.Батхүү хэдэн жил монголчуудаа хордуулсан талаар бяцхан баримт дэлгэх гээд үзье.  

Өдгөөгөөс олон жилийн өмнө буюу 2001 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн Төрийн өмчийн хорооны тогтоолоор "АПУ” хувьцаат компанийн төрийн мэдэлд үлдсэн 51 хувийг дуудлага худалдаанд  оруулахад өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нар тунаж, улмаар Г.Батхүү "АПУ”-ны эзэн болсон билээ. Энэ хоёр эрхэм өнөөдөр ч дундаа зодоонтой байдгийн цаад учир нь дуудлага худалдааны өрсөлдөөн юм. Ямар сайндаа л Х.Баттулга "Архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-аас шахах тухай” хуулийн төсөл санаачилан өргөн барьж цаадхиа буланд шахаж байхав дээ. Үнэн хэрэгтээ архины үйлдвэр булаалдсан хонзогнол арван хэдэн жилийн дараа ч байж байгаагаас харвал үүний цаана асар их ашиг орлого байна гэсэн үг. Уг нь улсаас "Баянгол” зочид буудал, "Талх чихэр” гээд өнгөтэй бүхнийг хувьдаа авчихсан Х.Баттулгын шуналд ч хязгаарын туйл гэж баймаар юм.

Энэ цагаас хойш тасралтгүй монголчуудыг хордуулсан хүн бол яах аргагүй Г.Батхүү. Тэрбээр сонгуульд өрсөлдсөн ч шилтэй цэнхэрээр сонгогчдоо угждаг муу зуршилтай хүн. Сүүлийн үед "АПУ” компани нь их хаадын нэрийг архины шошгон дээр наадаг, тэр ч бүү хэл монголын уламжлалт хувцас малгайг шилтэй цэнхэрт өмсгөн доромжлох боллоо гэсэн шүүмжлэл дагуулах болжээ. Энэ ч Г.Батхүү нарын хувьд дүүрсэн хэрэг, ёстой эмээх ч үгүй болчихсон улс.

Өвөрхангай аймагт өрсөлдөж ахуй цагтаа "АПУ” компанийн үйлдвэрлэдэг "Ерөөл” архийг чиргүүлтэй ачааны тэргээр ачиж аваачаад тараадаг байсан тухай нутгийн инданиуд өнөөдрийг хүртэл дурсаж байдаг юм. Г.Батхүүг ийн сонгуульдаад явсны дараа Өвөрхангайн төв дээр гэмт хэргүүд илт ихэсдэг тухай ч албаны хүний дурсамж бий. Тэр бол ингэж л ард түмнээ хордуулдаг хүн. Сүүлдээ Сонгуулийн тухай хууль чангарч, ил задгай архи тараах нь бүү хэл нуугаад ч нэмэргүй болсон учраас өнгөрөгч 2012 оны сонгуулиар тэрбээр өөрөөс нь даруй 3000 хол давсан санал авсан өрсөлдөгчдөө гүтгэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр УИХ-д ороод ирсэн. Сум дундын тойргийн шүүгч, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч гээд тодорхой хүмүүсийн машин тэрэг томорсон гээд зөндөө л асуудлыг Хууль зүйн сайд Ц.Нямдорж ярьж байсныг та бүхэн мэдэж байгаа. "АПУ” байгаагүй бол тэр ингэж чадахгүй биз дээ. Тэрбээр нэгэнтээ "Надад АПУ ямар ч хамаагүй, миний өмчлөлд байдаггүй” хэмээн дүүгийнхээ нэр дээр шилжүүлчихснээ хэлж байсан удаатай. Ялгаа юу байна,аа "АПУ”-гүй бол хэн ч биш гэдгээ л санавал барав.

Харин өнгөрөгч 2016 оны сонгуулиар Өвөрхангайд очих нүүргүй болсон "АПУ”-ны Г.Батхүү нийслэлийн Хан-Уул дүүргийг сонгон өрсөлдөж өвдөг шороодсон. Түүний Хан-Уулыг сонгосон шалтгаан нь уяачдын нутаг болох Өлзийт хорооллыг түшиглэсэн царай нь. Яг үнэндээ уяачдын хувьд ч тэр олон жил ард түмнээ хордуулсан "АПУ”-наас зайгаа барих болсон гэдгийг ч ойрын эх сурвалж хэлж буй. Энд би хүний бизнест нөлөөлөх ямар ч оролдлого хийсэнгүй. Тэртээ тэргүй архи тамхины эсрэг хууль эрх зүйн орчинтой улс орон. Архины эсрэг сурталчилгаа хийлээ гээд хэн ч буруутгахгүй. Харин ч архины эсрэг тэмцэл илэрхийлж байна хэмээн сайшаах болно.

Х.Баатар

Шуурхай.мн 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen