Монголын Улсын Ерөнхий консул Германы Шүүхэд очих уу?

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Монгол Улсын Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярын хамт дипломат  эрх ямбаа ашиглан хар тамхи зөөсөн хэргийг шалгаж буй ХБНГУ-ын Дрездений тойргийн шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа шинэ шатанд гарсан тухай мэдээлэв.

 

Тойргийн Шүүх Монголын дипломатуудын үйлдсэн ярвигтай хэргийн ээдрээг тайлахаар бүхий л хүч бололцоогоо шавхан ажиллаж байна. Тэд Станбулаас Брюселль рүү явж байсан бөгөөд Чехийн нутаг дэвсгэрт орсныхоо дараа 17 дугаар хурдны замын хяналтаас зайлсхийхийг оролдсон болно. Сэжигтнүүдийн нэг Станбул дахь Монгол Улсын ЕКГ-ын дэд консул, 40 настай, Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа цолтой Б.Баттүшиг ихэд сонирхол татаж байна. Тэрээр хар тамхины бизнестэй хутгалдсан өөрсдийн дипломатуудыг илчлэхийн тулд өөрөө тэдний нэг болсон мэтээр сүлжээнд нь  нэвтрэх байсан гэж мэдүүлсэн.

 

Ацан шалаа

 

Өмгөөлөгч Клаус Бренсманн хэргийн  учир битүүлэг байдал миний үйлчлүүлэгчийг албаны нууцаа задалж, эх орноосоо урвасан хэргээр Монголд мөрдөгдөх аюулаас зайлсхийхэд тусална гэж үзэж байна. Гэхдээ эрхэм өмгөөлөгч тагнуулч хар тамхигүйгээр мөрдөх ажиллагаагаа хийж болох байсныг ойлгох хэрэгтэй юм. Саксоны гаалийн ажилтнууд дипломат эрх, ямбатай албан тушаалтныг шалгах эрхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсэн  4 сарын дотор зарим зүйл тодорхой болж байна. Тухайлбал, ХБНГУ-ын ГХЯ Монголын дипломатууд Германы нутаг дэвсгэрт нэвтрэх тухайгаа урьдчилж хэлээгүй учир тэд дипломат эрх дарх эдлэх боломжгүй гэж мэдэгдэв. Өмгөөлөгч тал үүнийг олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу шийдэгдэх ёстой гэж эрс эсэргүүцэж байна.

 

Гар утасны нууц дугаар нь Жэймс Бондыг санагдуулав.

 

1 дүгээр сард мөрдөгчид ноён Баттүшигийн Apple IPhone X загварын гар утасны нууц дугаарыг тайлаад ёжтой мушилзав. Нууц дугаар нь 051007, 007.  Давхар тэг нь Английн хатан хааны супер тагнуулч Жеймс Бондын тухай цуврал киноны “Хүн хөнөөх эрх” ангид гардаг төдий бөгөөд тусгай албадтай хамаа ч үгүй юм.

Дрездений тойргийн шүүх

 

Өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгч, хадагтай Моника Мюллер Баттүшигийн гар утсанд хадгалагдаж байсан мэдээллийг хэдэн цаг уншиж сонсгоод:

 

-Хадагтай Мюллер: Шүүх Баттүшигтэй хамт алба хааж байсан Монголын бусад дипломатаас нэмэлт мэдээлэл авах шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн найдвар тавьж байна.

-Өмгөөлөгч: Та энэ ажлыг яаж хийх вэ? Хэн нэгийг нь Саксоны Шүүхэд урих уу? Танай Шүүх Хуульзүйн яамны харъяанд байдаг шүү дээ.Тусгаар тогтносон улс, дипломат харилцаа, олон улсын эрхзүй зэргийг яах вэ?   

-Хадагтай Мюллер: Хуульзүйн туслалцаа авах хүсэлт Берлингээр дамжуулан Анкара дахь Германы ЭСЯ руу явуулсан. Тэд Туркийн ГХЯ-аар дамжуулан Монголын талд өгнө. Магадгүй энэ ажил ахиад бүтэн улирал авч ч магадгүй юм. Covid19-ийн хорио цээрээс шалтгаалж, гэрчүүд Дрезденд ирэх эсэх нь эргэлзээтэй ч тэд үйл явцыг тодруулахад шаардагдах бичгээр өгч болох юм. Удахгүй биз ээ гэжээ.

 

Дараагийн хуралдаан 4 дүгээр сарын 17-нд хорио, цээрээс үл хамааран болно. Сэжигтнүүдийг шүүж дууссаны дараа Шүүх удаан хугацаагаар амрах биз.

 

Эх сурвалж: Саксон.де сайт

                                            

Энэ нийтлэл 3 дугаар сарын 31-нд Германы Саксон сайтад нийтлэгдсэн бөгөөд манай хэвлэлүүдээр гараад буй Станбул дахь ЕКГ-ын ажилтнуудаас Туркийн хууль, хяналтын байгууллага байцаалт авахыг хүссэн гэх мэдээлэл нь Германы талаас ирүүлсэн хүсэлтийн дагуу явуулсан ажиллагаа байж болох юм. Гэхдээ яагаад нийтлэлийг Ерөнхий консул Германы шүүхэд ирэх үү гэж гарчиглав. Хэрэг гарах  үед Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Монгол Улсын Консулын газрын Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир ажиллаж байсныг бүгд мэднэ.

 

Энд ч өмнөх нийтлэлүүд ч тэр Баттүшигийг Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын ажилтан, хурандаа цолтой гэж байн байн цохон тэмдэглэж байна. Манай ТЕГ, генерал Д.Гэрэл энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй бол тус байгуулагын нэр хүнд дотоод, гадаадгүй сэвтэж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen