Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүллээ
Эрүүгийн цагдаагийн албанаас хуурамч бичиг баримт үйлдэн иргэдийг залилан мэхэлж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Б болон У нар нийслэлээс орон нутаг руу иргэдийг нэвтрүүлэхийн тулд нас барсны гэрчилгээ болон буяны компанийн тусгай бичгийг хуурамчаар үйлдэж зарсан байна. Одоогийн байдлаар 12 гэмт хэргийн үйлдэл тогтоогдоод байгаа юм байна.