Орон сууцны найман давхрын тагтнаас үсрэх гэж байсныг таслан зогсоожээ

Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо орон сууцны хорооллын найман давхрын тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад хандан ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу тавдугаар сарын 24-ний 23:21-д хүлээн авч тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгахад эмэгтэй 19 настай Б нь тагтан дээрээс үсэрч амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг таслан зогсоожээ. Алба хаагчид дээрх эмэгтэйг тайвшруулан тагтнаас буулгаж улмаар амь насыг аварсан бөгөөд юуны учир амиа хорлох үйлдэл гаргах гэж байсныг мөрдөн шалгаж байна.

Эх сурвалж: medee.mn 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen