Иргэд нь архинаас болж хамгийн их амиа алддаг улс орнууд

Иргэд нь архинаас болж хамгийн их амиа алддаг улс орнуудШинжээчид архидалтаас болж иргэд нь хамгийн ихээр амиа алддаг улсаар Хятадыг нэрлэж байна. Тус улсад 2016 онд архидан согтуурхсанаас болж 709 мянган хүн амиа алдсаны 650 мянга нь эрчүүд, 59 мянга нь эмэгтэйчүүд аж.

Энэ талаар The Lancet анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн материалд үндэслэн The Global Times сонинд мэдээлсэн байна. Хятадад эрчүүд эмэгтэйчүүдээсээ гурав дахин олон. Үүнээс гадна тэдний архи хэтрүүлж хэрэглэсний улмаас нас бардаг гол шалтгаан нь тархинд цус алдах байдаг гэнэ. Үүний дараа зүрхний ишемикийн шигдээс, цусны даралт, зүрх, унаж татдаг эпилепси зэрэг өвчин оржээ. 

Архидалтаас болж хамгийн ихээр нас бардаг хоёр дахь улс болж Энэтхэг юм. Тус улсад 2016 онд 290 мянган эрэгтэй, 42 мянган эмэгтэй ийм шалтгаанаар нас барсан байна. Гуравдугаарт Орос бичигджээ. Тус улсад архидалтаас болж 180 мянган эрэгтэй, 43 мянган эмэгтэй өөд болсон байна. 

Тэгвэл эхний тавд АНУ багтжээ. Уржнан жил архидалтаас болж 71 мянган эрэгтэй, 19 мянган эмэгтэй нас барсан байна. 

Судлаачид дэлхий дахинаа архидалт өндөр байгааг тэмдэглэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen