Хурдан морины хүүхдийн хөдөлмөрийг үнэлье

Хурдан морины хүүхдийн хөдөлмөрийг үнэлье

Одоогоос таван жилийн өмнөх энэ өдөр “Зууны мэдээ” сонинд “Хүүхдийн нулимсгүй наадацгаая” нэртэй нийтлэл хэвлэгдэн гарчээ. Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан зөвхөн үндэсний их баяр наадмаар хязгаарлагдахгүй болсон.

Гэвч хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирч, аюулгүй байдал нь хангагдахгүй байгааг ХЭҮК-оос анхааруулдаг. Ялангуяа, бага насны хүүхдээр хурдан морь унуулсан, даатгалд хамруулаагүй, хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлээгүй бол захиргааны журмаар торгууль ногдуулдаг болох. Хүүхдийн биед гэмтэл учруулсан, амь нас нь хохирсон бол буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий болгох талаар илтгэл хүргүүлжээ.

Хурдан морь унаач хүүхдэд тохиолддог өөр нэг асуудал бол тэдний хөдөлмөрийн үнэлгээ юм.

Засгийн газрын 2005 оны 148 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д хурдан морины бай шагналын 20-оос дээш хувийг хурдан морь унаач хүүхдэд олгохоор заасан хэмээн энэ нийтлэлээрээ хөндөж байжээ.

Р.Оюун

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen