Сэтгэлийн өчил

Сэтгэлийн өчил

Монголчуудаа та бүхэн үзэн ядалт шүүмжлэлээсээ хэзээ хагацхым бэ? Сарлаг савгандаа тачаадагтай адил өөрийн муу сэтгэлээсээ хагацая гэсэн бодол өчүүхэн ч алгаа. Гадаад үзэгдэл юмс хөгжих тусам ухамсар ухаан нь улам л гудайсаар л байхуу?
Бөө мөргөлд гэгээрэлийн сургаал үгүй тул номлол байхгүй.
Христийн шашинд эзэнд итгэснээс бусад хүмүүсийг үзэн ядах, нэр сүрийг нь унагах тэргүүтэн хорлолтой бүхнийг заадаг бололтой. Ийм номлолтой шашиныг шашин гэхүү? Харамсалтай байна. Монгол хүний билиг ухаан доройтож харийн соёлд хэт автан мансуурснаар уламжлалт шашин соёл, үндэсний үзэл бодол, амьдралын зөв хэв маяг, бие биесээ хайрлан хүндэтгэх тэргүүтэн ариун цагаан гэсэн бүхэнлүгээ хар хөө цацан сэмлэн урж, сэржигнэтэл шатаасаар байгаа нь үнэхээр харамсалтай байна. 
Буддын шашинд Нимава, Сажава, Наржүдва, Гэлүгва гээд 4 урсгал байдаг. Энэ урсгалын номлол сургаал хоорондоо харшлана гэсэн номлол байхгүй бүгд л гэгээрэлийн сургаал юм. Энэ дундаас Гэлүгва буюу Богд зонховын үндэслэсэн шар малгайтны шашин бол Монголд зонхи дэлгэрсэн юм. Богд ламын айлдсан Бодь мөрийн зэрэг номонд судар тарнийн номын аргаар хослон гэгээрэх арга замыг заадаг учраас бусад гурван урсгалаасаа ялгардаг. 
Ер нь ухамсарт Монголчууд минь бид цөөхүүлээ байж үзэл бодлоосоо болж талцаж жийлцэн тахимдаж уралцах хэрэг байнуу? Ингэж байх хойгуур голбачлал даяаршлын цалмын үзүүр аль хэдийнээ бидний толгойд углагдцан улс гүрнийг минь эзлэн түрэмгийлж, ард иргэдийг минь гаж буруу шашины номлолоор тархийг нь угаах харийнхны гар нийлсэн хүчтэй бодлого явагдсаар идэж дуусахнаа. Бид энэ хар шуурганд дүрэлзэн асаж буй зовлонгийн галруу өөрсдөө яваад орчихымуу? Яах ёстой юм бол? Бидэнд гарц байж л таараа. Та бүхэн минь ухаараачээ ухамсарлаачээ, сэрээчээ, сэнхрээчээ, Эзэн богд Чингисийн алтан ураг, Эгэлгүй соён гэгээрүүлэгч Өндөр богдын удамын түүчээ шүү дээ. Үхэлгүй мөнхийн рашаан уучихаагүйм бол үйлийн үрийг бодоод аливаа зүйлд авах гээхийн ухаанаар хандаачээ. Бидний ирээдүй болсон үр удам маань хэл соёл, газар нутаг, байгалийн баялаггүй болж сайн гэсэн нь муухайрч сайхан гэсэн нь харлаж үлдэх хэцүү байдалд орчихоод байхад бид юунд хоорондоо үзэл бодлоороо жийлцэж талцана вэ? Үүнээс болж шашин хоорондын мөргөлдөөн цаашилбал иргэний дайн ч гарч мэдхээр байна. 
Монголчуудаа эе эвийг эрхэмлэн элдэвийн буруу зуршлаасаа хагацаж ухамсар оюуны галаар урин нисванисын түйтгэрээ шатааж урхидан боомлоод байгаа уршигт Би-гийн үзлээсээ салцгааяа. Бидний ирээдүй үүлгүй тэнгэр шиг цэлмэг, мандах наран шиг илчтэй, гийх саран шиг тунгалаг байх болтугай.

С.Мөнхбаяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen