Э.Буянтогтох: Дэлхийн шилдэг сувгуудыг багцалж 3600 төгрөгөөр үзүүлнэ

Э.Буянтогтох: Дэлхийн шилдэг сувгуудыг багцалж 3600 төгрөгөөр үзүүлнэMNBC олон сувгийн телевиз цоо шинэ өнгө төрх, үйлчилгээ, чанарыг хэрэглэгчиддээ өргөн барьж эхэлж байгаа юм байна. Сүүлийн үед тус хамт олны зүгээс шил дараалсан олон сюрпризүүд бэлтгэж байгаа тухай мэдээлэл чих дэлсэв. Тиймээс бид тус телевизийн Маркетингийн албаны дарга  Э.Буянтогтохыг зорьж, сүүлийн үеийн шинэ соргог мэдээллээс хуваалцлаа.

 

-Ярилцлагаа шинэ содон зүйлээр эхлүүлье гэж бодлоо. MNBC-д шинэчлэл хийгдэж шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байгаа талаар дууллаа. Энэ талаар тодруулж ярина уу?

-Өнөөдөр интернэт гар утас таблет сошиал медиа хичнээн хөгжсөөр байгаа ч телевиз өөрийнхөө үүрэг ролийг алдаагүй хүчтэй хэвээр байсаар байна. Тэр дундаа кино болон энтертайнмент  үзвэрийн хэрэглээ нь улам бүр өсөн нэмэгдсээр байна. Бид хэрэглэгчийн зүгээс юу хүсч байна вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулан ажилладаг ба энэ утгаараа үзэгчиддээ кино болон энтертайнмэнт  сувгуудыг багтаасан  LOYALTY багцыг хүргэж байна.

-Багцад хэдэн төрлийн, ямар сувгууд багтаж байгаа вэ. Бусдаас юугаараа онцгой гэж?

-Манай санал болгож байгаа багцад HBO HD, HBO hits, HBO Signature, HBO family зэрэг дэлхийд алдартай кино сувгууд, автомашин сонирхогчидын Motorvision, шоу нэвтрүүлгүүдээрээ үзэгчидийг байлдан дагуулдаг E-entertainment суваг, National Geographic Wild гэх мэт сувгууд багцад орсон байгаа нь өөрөө онцлог юм.

-Хэрэглэгч, үзэгчдээс судалгаа авах байдлаар сувгуудыг сонгосон юм уу?

-Манайд ирсэн санал хүсэлтийн 60-70 хувийг кино болон гадаадын сонирхолтой сувгуудыг нэмэх хүсэлтүүд эзэлдэг. Энэ хүрээнд хийж байгаа эхний ажил маань энэ юм. Манай байгууллагын хамгийн гол үнэ цэнэ бол хэрэглэгчид. Тиймээс бид хэрэглэгчдээсээ ирсэн хүсэлтийг биелүүлж байна гэсэн үг.

/Азийн телевизүүдийн форум-Asian TV Forum/

-Үзэгчид хэзээнээс эхэлж энэ багцыг хүлээн авах боломжтой вэ. Мэдээж томоохон сувгуудыг багтаасан энэхүү багцын үнийг хүмүүс сонирхож байгаа байх?

-Loyalty багцын суурь үнэ сард 6000 төгрөг. Гэхдээ бид илүү олон хүн үзээсэй, хүртээсэй гэдэг утгаар 40 хувь хямдруулж 3600 төгрөгөөр нийлүүлж байна. LOYALTY багцыг кино театрын 1 тасалбарын үнээс бага үнээр бүтэн сар үзэх боломжтойгоор санал болгож байгаа юм. Мөн шинэ хэрэглэгч нартаа зориулсан урамшууллууд ч бас бий.

-Ойрын хугацаанд өөр ямар шинэлэг зүйл байна вэ?

-Хийхээр төлөвлөсөн олон ажлуудыг шат дараалалтайгаар хэрэглэгчдэд хүргэж байна. Бид хэрэглэгчиддээ үйлчилгээг илүү ойртуулахын тулд хотын баруун хэсэгт худалдаа, засвар үйлчилгээ бүхий иж бүрэн төвийг, мөн зуслан чиглэлд шинэ салбараа нээн ажиллуулж байна. Манай сүлжээний хамрах хүрээ нийслэлийг бүрэн хамардаг ба хэрэглэгч хаана ч зөөвөрлөн үзэх боломжтойгоороо давуу талтай.

НАДАД ЗОРЬСНОО БҮТЭЭХ САЙХАН БӨГӨӨД ТААТАЙ БҮХ БОЛОМЖ ЭНД БИЙ

/Орчуулагч, дуу оруулагчаар ажиллаж байх үедээ/

-Маркетинг гэдэг мэдээж тухайн байгууллагыг урагш хөдөлгөгч гол хүчин зүйл. Багаа амжилттай удирдан чиглүүлж яваа залуу удирдлагын хувьд энэ шинэлэг санал, санаачлага, арга барилыг хаанаас судалж, суралцдаг нь сонирхол татаж байна?

-Солонгост суралцаж байхдаа ажигласан нэг том зүйл нь К-POP болон солонгос кино korea style дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг харсан. Энэ бүхэн маркетингийн зөв бодлоготой холбоотой   Бид ч бас дандаа гаднаас худалдаж авах биш, өөрсдийн монгол контентийг үйлдвэрлэж гадагшаа гаргах бүрэн боломжтой гэдгийг ойлгосон. Үүнийг ирээдүйд ажил хэрэг болгохоор зорьж ажиллаж байна.

-Ярианаас тань маш их ирмүүн сэтгэл, хүсэл эрмэлзэл мэдрэгдэж байна. Бас ч үгүй их тууштай хүн юм. Залуу хүн ийм л байдаг даа гэж бодогдсоныг нуух юун.  Та яагаад энэ салбарыг тухайлбал MNBC д ажиллах болсон бэ?

-Бусад залуучуудын нэгэн адил кино урлагт дуртай. Оюутан байхаасаа MNBC-д кино орчуулагч, дуу оруулагч зэргээр ажиллаж байсан.  Энэ бүхэн намайг телевизийн байнга хөгжиж, суралцаж байхыг шаарддаг өрсөлдөөнтэй онцлог салбар луу хөтлөх эхлэл болсон байх. Сургуулиа төгсч ирээд MNBC-гээс ажлын гараагаа эхэлсэн. Надад зорьсноо бүтээх сайхан бөгөөд таатай бүх боломж энд бий.

/Оюутан байхдаа орчуулагч, дуу оруулагчаар ажиллаж байсан үе/

-Хамгийн завгүй хүн өөртөө зав гаргаж чаддаг гэдэг. Завгүй ажлын хажуугаар чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Залуу хүний хувьд би өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Амралтын өдөр ууланд алхдаг, ер нь аялах хоббитой. Явсан газар бүрийнхээ сонин хачин, байгалийн гоё сайхныг фото зургийн хальсанд үлдээхийг хичээж явдаг. Энэ маань эхлээд сонирхол байсан бол одоо 500 гаруй зурагтай цуглуулга болон өргөжөөд байна. Цаашид ч цулгуулгаа нэмсээр байх болно. BBC earth, NAT GEO WILD зэрэг сувгуудаар эх орныхоо байгалийн  фото зургуудыг гаргаж, дэлхий дахинд гайхуулахыг хүсдэг.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд маш их баярлалаа.

Э.Буянтогтохын цуглуулгын дээжээс:

/Хөвсгөл далайд/

/Өлгий гол/

/Сайн Номун хийд/

/Алтай таван богдын Шонхор оргил/

/Итгэлт хамбын сүм/

/Алтай таван богдын баруун хязгаар/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen