ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМ ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМ ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

Өмнөговь аймгийн хэмжээнд иргэдэд хүрэх төрийн ажил, үйлчилгээг сайжруулах зорилгоор сумдын ЗДТГ-ын байрыг ээлж дараатайгаар шинэчилж байна. Малчид, хөдөлмөрчид ая тухтай орчинд, хүнд суртал хүлээлтгүй төрийн үйлчилгээг авах эрхтэй. 10 сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болох Булган сум шинэ Засаг даргын Тамгын газрын байртай боллоо. Тамгын газрын хуучин байр нь 1989 онд ашиглалтад орж байсан. Стандарт бус, өрөө тасалгаа жижигхэн бөгөөд 2-3 мэргэжилтэн нэг өрөөнд суудаг байсан ба иргэд төрийн үйлчилгээ авахад нэн бэрхшээлтэй байсан байна.

Өмнөговь аймгийн Булган сумын ЗДТГ-ын шинэ байрыг орон нутгийн төсвийн 908 сая төгрөгөөр барьж байгуулсан ба төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ болсноороо ач холбогдолтой онцлог байлаа. Тодруулбал хөдөө аж ахуй, байгаль орчин, халамж, нийгмийн даатгалын 10 гаруй мэргэжилтэн тус сумын 4 багийн 2000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүнд сурталгүй хүргэж байна. Мөн энэ онд тус суманд Соёлын төвийн засварын ажлыг хийсэн ба ирэх онд сумын цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэж, Соёл спортын цогцолборыг барьж байгуулахаар нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМ ЗДТГ-ЫН ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen