“Ногоон технологитой хороо” төсөл ГЭР ХОРООЛОЛД амжилттай хэрэгжиж байна

Гэр хорооллын суурьшлын бүсэд ногоон технологи дээр суурилсан бие даасан дэд бүтэцтэй хэсэгчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх шинэ санал санаачлагыг дэмжин иргэдийн оролцоог нэмэгдүүлэн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2017 оны А/129 дүгээр захирамжаар "Ногоон технологитой хороо” төсөл сонгон шалгаруулалт явагдаж шалгарсан иргэн, аж ахуй нэгжүүд төслийн ажлыг гүйцэтгээд байна. 

 
Уг төслийн үр дүнд сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелиар 2 айлын цахилгаан болон халаалтыг эрчим хүчний хүрэлцээгүй 30 өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдвэрлэсэн байна. 

Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг 62 өрхөд, төвийн шугамд холбогдоогүй гурван төрийн байгууллагад цахилгаан халаагуурыг тус тус суурилуулжээ.

Мөн гэр хорооллын суурьшлын бүсийн 13 байршилд тохижилтын ажлыг хийж, гэрэлтүүлэг хүрэлцээгүй 16 хороонд нарны энергиэр ажилладаг эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэргийг тус тус хийж гүйцэтгэсэн гэж Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газраас мэдээллээ.

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen