25 жилийн өмнө нутагшуулсан тахийн сүрэг 600-д хүрлээ

25 жилийн өмнө нутагшуулсан тахийн сүрэг 600-д хүрлээ

 

Дэлхийд устаж үгүй болж, нэн ховордоод байсан тахь хэмээх зэрлэг адууг 1992 онд анх Монголд авч ирж нутагшуулж байжээ. Өөрөөр хэлбэл 25 жилийн өмнөх энэ өдөр Монголд тахийг нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байв. 
Тал нутагтаа бэлчээрлэж, идээшсэн тахийн сүрэг их зуднаар нэлээд хоргодсон ч 2001-2009 онд тоо толгой нь өсч, 150 гаруй болсон баяртай мэдээ дуулдав.  

Шинээр нутагшуулсан тахиуд хачигаар дамжин цусны халдварт өвчин халдаж, хоргодох тохиолдол их байсан. Өвчний учир шалтгааныг тогтоож, тарилга, дархлаажуулалт хийж, хамгаалж чадсан тухай мэдээлэл байна. Одоо 300 гаруй км үргэлжлэх Зүүн гарын их говьд тахийн сүрэг идээшин амьдарч, тоо толгой нь өсөн нэмэгдсээр байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байгаа мэдээллийг албаныхан өгчээ. Ингэснээр Монголын гурван байршил дахь тахийн сүрэг 600-д хүрлээ.  

2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газраас олгож буй Хөгжлийн тусламжийн "Баруун Монголын Дархан газар дахь ховордсон амьтдыг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд "Тахийг буцаан нутагшуулах” төслийн 6 дахь удаагийн хүргэлтийг зохион байгуулж байлаа. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen