Эрдэнэс Тавантолгойн жолооч машинтайгаа шатаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

Нүүрс тээврийн жолооч машинтайгаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр Өмнөговь аймагт гарлаа. Талийгаач нь Увс аймгийн Ховд сумын харьяат 26 настай залуу бөгөөд тэрбээр Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тээвэрлэж явсан аж. Машин нь шатахад жолооч залуу гарч чадаагүйгээс амиа алдсан байна.  

 

Уурхайгаас хил хүртэл 245 км бөгөөд үүний 165 км-т нь энэ хэрэг гарсан гэх мэдээллийг Цагаан Хад Хөгжлийн Гарц ТББ-аас өглөө. Тус хэргийг Ханбогд сумын цагдаа шалгаж байгаа аж.

 

Өнөөдрийн байдлаар нүүрс тээврийн замд 130 км очер үүсээд байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen