Д.Ганзориг: Геополитик миний сонирхлыг татдаг

Д.Ганзориг: Геополитик миний сонирхлыг татдаг

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзоригийг энэ удаагийн ширээний ном буландаа урилаа. Тэрээр АНУ-д рейнжерийн сургууль төгссөн гуравхан хүний нэг билээ. Түүний ширээн дээр "Батлан хамгаалах салбарын хууль,тогтоомжийн эмхэтгэл” 2004 он, Цэргийн нийтлэг, дүрэм зэрэг мэргэжлийн голдуу бүтээлүүд байна. Улс орны чухал салбарын нэгэн хэсгийг удирдахдаа тэрээр хууль тогтоомж, дүрэм журмаа өдөр тутамдаа хэрэглэдэг байна. Мөн геополитикийн асуудлыг сонирхон судалдаг гэлээ. Тэрээр энэ талаар "Геополитик бол бүхий л асуудлын үндэс суурь байдаг. Үүнээс цэргийн стратик, эдийн засаг, нийгэм, улстөр гээд бүхнийг мэдэж болно. Их сонирхолтой шүү ” гэлээ. Геополитикийн номнууд нь ихэвчлэн англи, орос хэл дээрх бүтээлүүд байв. Түүнээс "Таны уншдаг ном ихэвчлэн мэргэжлийн бүтээлүүд байна. Арай хөнгөн ном гэвэл юуг нэрлэх вэ” гэхэд "Ажил мэргэжлээс шалтгаалаад номын дэлгүүрт орсон ч энэ төрлийн бүтээлүүд миний сонирхлыг татдаг. Хүн номын сайн нөхөр байх хэрэгтэй. Мөн залуус маань хэл сайн сураарай. Хэлтэй бол гадаад ертөнц тэр чигтэй бидний өмнө үүднээ нээсэн байна. Мөн тэр олон мэдээллээс авахыг нь авч хаяхыг нь хаяж хэрэгтэй мэдээллээ авч сурах нь чухал юм” гэлээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen