МАРГААШ СОНДГОЙ ДУГААРТАЙ МАШИНААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ

МАРГААШ СОНДГОЙ ДУГААРТАЙ МАШИНААР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ

 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хөдөлгөөнийг дараахь байдлаар зохицуулалт хийхээр хотын даргын захирамж гарсан. Үүний дагуу  Тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-р төгссөн автомашин наймдугаар сарын 19,26 -ны Бямба гарагуудад, Сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-р төгссөн автомашин 20,27-ны Ням гарагуудад 08:00-20:00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцох юм.

Харин авто зам засвар, хот тохижилт, шугам сүлжээ, зөөврийн ус хангамж, дипломат байгууллагын автомашин болон зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын автобус, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл, тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen