Зарим замыг түр хугацаагаар хаана

Зарим замыг түр хугацаагаар хаана

 

Зам засварын ажил үргэлжилсээр байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын уулзвараас Авто сургуулийн гүүр хүртэлх замыг хаахаар боллоо. Мөн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамыг өргөтгөж байгаа аж.

Тиймээс энэ сарын 10-ныг хүртэл нийтийн тээврийн дараах чиглэлүүдийг өөрчилж байна.

Ч:6 "Толгойт-Нарны зам Ботаник”, Ч:44 "Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 "Улаанчулуут –Их наран -Вокзал”, Ч:57 "Улаанчулуут – Их наран - МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замдаа орно.

Ч:16 "Баруун салаа – Далангийн зам-10 дугаар хороолол” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замдаа орно. Ч:22 "Шадивлан – Бөмбөгөр – Чингис Соосэ –Далангийн зам” чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж, Ханын материалын эцэст буцаж эргэхээр болсон байна.

Т.Гэрэл

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen