Ноён уулан дахь “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцаллаа


Ноён уулан дахь “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

"Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс Ноён ууланд олборлолт явуулахаар зөвшөөрөл авсан "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан.

Гэвч иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэлтэй уг хэрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагаар үргэлжилж байна. Уг хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх өнөөдөр дахин хэлэлцлээ.

Шүүхээс "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлах шийдвэр гаргаад байна. Харин "Сентерра Гоулд" компанийн зүгээс давж заалдана гэдгээ мэдэгдлээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen