Монгол инженерүүд Америкийн “ГОЛАКС” онгоцыг угсрахаар төлөвлөжээ

 

Саяхан Монгол, Орос инженерүүдийн хамтран угсарсан "АН-2” онгоц осолдсон хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ удаад Монгол инженерүүд "АН-2” хэмээх Орос онгоц бус Америкийн ГОЛАКС /GOLAX/ загварын овор багатай, хөдөлгүүрт онгоцыг угсрахаар болжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, Монгол Улс "АН-2”, "ГОЛАКС” загварын хөнгөн, бага оврын онгоцнууд бүхий флоттой болох хэрэгтэй аж. Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улс тун удахгүй Америкийн Корн /Corn/, ГОЛАКС /GOLAX/ зэрэг онгоцтой болох гэнэ.

Монгол Улсад иймэрхүү бага овортой, хөнгөн, дээрээс нь найдвартай нисэх онгоцууд чухал шаардлагатай байгаа юм. Өргөн уудам газар нутагтай, зам харилцаа муу хөгжсөн, төмөр замаар бүрэн холбогдоогүй, мөн нэг нэгнээсээ хол аймаг, сумдын нутгуудад хүрэхэд дээрх шиг онгоцууд онц шаардлагатай байгаа юм.

Нөгөө талаас хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлд ч гэсэн ийм онгоцууд чухал шаардлагатай байгаа аж. Тухайлбал, тариалангийн талбайн хортон шавжтай тэмцэхэд ийм онгоц өндөр үр бүтээлтэй байдаг юм байна. Агаараас хортон шавж устгагч шингэнийг цацахаас гадна ой хээрийн түймрийг ч ийм аргаар маш хялбар аргаар унтрааж болдог аж. Ерөөсөө өргөн уудам газар нутагтай манайх шиг орнуудад түлш бага зарцуулдаг хөнгөн хөдөлгүүрт АН-2, ГОЛАКС, Корн зэрэг онгоцууд яг тохирдог гэнэ. Харамсалтай нь, АН-2 бүтэлгүйтсэн учир Америк онгоцыг сонгохоор болсон бололтой. Нөгөөтэйгүүр АН-2, ГОЛАКС зэрэг бага оврын онгоцуудаар аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой юм байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй жуулчдыг хөдөө орон нутгууд руу тав тухтайгаар зөөвөрлөх маягаар орлого олж, нэг ёсондоо "агаарын такси”-ны үйлчилгээ үзүүлж ажиллах ч боломжтой тухай албаныхан тооцоолжээ.

Дашрамд дурдахад, ГОЛАКС нь АНУ-д хувийн үйлчилгээнд ихэвчлэн ашиглагддаг онгоц бөгөөд төрлүүдээсээ хамаараад 4-18 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байдаг юм байна. Гэхдээ үнэ өртгийн хувьд АН-2 бодвол нэлээд өндөр байдаг аж. Тухайлбал, 4 хүний суудалтай ГОЛАКС 240 мянган ам.долларын үнэтэй байдаг аж. Хэдий тийм ч энэ нисэх онгоц хөдөлгүүрнийхээ давуу талаараа бусад онгоцнуудаас ялгардаг аж.

Жишээ нь: агаарын такси хийхэд хамгийн тохиромжтой гэгдээд буй 4 зорчигчтой ГОЛАКС-ийг танилцуулбал

Брэнд нэр: GOLAX AIRCRAFT

Хөдөлгүүрийн төрөл: Диезел, хосолсон, бензин

Түлш зарцуулалт: 30 литр/цаг

Нислэгийн практик хязгаар: 1852 км

Аяллын хурд: 290 км/цаг

Хөөрөх жин: 1175 кг

Ачаа тээвэрлэх хүчин чадал: 545 кг байдаг аж.

Хэмжээ

Урт: 7,47 м

Далавчаа дэлгэхэд 10,67 м

Өндөр: 2,44 м

Бүхээгийн өргөн: 1,08 м-1,17 м

Бүхээгийн өндөр 1,37 м

Суудлын тоо: 4

Жин

Хоосон онгоц: 630 кг

Хөөрөх үеийн хамгийн их жин: 1175 кг

Даац: 545 кг

Хөдөлгүүр

Хүч: 150 морины хүч-180 морины хүч

(Вариант 250 ч.п.)

Хязгаарлалт

Хэт ачаалал: + 4.5 / -2

Хөөрөх зай: 152,4 м

Газардах зай: 152,4 м /тормозтой/

Хажуугийн салхитай үеийн буулт: 31,5 км/цаг

Хурд авалт: 304,8 м/мин

Хурд

Аяллын хурд 260-296 км/цаг

Хөдөлгүүр унтрах үеийн хурд: 72 км/ цаг

Түлшний хэрэглээ болон хүрэх хязгаар

Түлшний банк 227 литр

Түлш зарцуулалт: 30 литр/цаг

Нислэгийн зай: 1852 км

Төгс

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen