Махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн газраас гуравдугаар сарын IV долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Махны дундаж үнэ

2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6930 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8150 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 90 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.5 хувиар буюу 50 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах "Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөг, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 235 төгрөгөөр, хонины цул махны үнэ 2.3 хувиар буюу 170 төгрөгөөр буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах "Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5900 төгрөгөөр, харин "Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт "Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг "Хүчит шонхор”, "Таван эрдэнэ”, "Бөмбөгөр”, "Баянзүрх”, "Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн "Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин "Барс” хүнсний захад дээд зэргийн "Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. "Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байна. "Бөмбөгөр”, "Оргил”, "Хархорин” хүнсний захуудад "Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин "Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1289 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2017 оны 6-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 2.6 хувиар буюу 40 төгрөг, хүрэн манжин 0.8 хувиар буюу 20 төгрөгөөр тус тус буурсан байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen