В.Путин энэ сарын 15-нд ард түмнийхээ асуултад хариулна

В.Путин энэ сарын 15-нд ард түмнийхээ асуултад хариулна

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 15-нд ард түмнийхээ асуултад шууд хариулна гэж Кремлийн ордны Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ. Тэрбээр 15 дахь удаагаа телевизээр ард түмнийхээ асуултад хариулах гэж байгаа нь энэ юм.
 
Кремлийн ордны Хэвлэлийн албаны мэдэгдэлд "2017 оны зургадугаар сарын 15-нд  Москвагийн цагаар 12:00 цагт "Россия 1”, "Россия 24” телевизийн сувгууд, "Маяк”, "Вести” FM болон "Радио России” радиостанцууд "Владимир Путинтай шууд холбогдлоо” жил бүрийн тусгай хөтөлбөрийг нэвтрүүлнэ. Урьдын адил Ерөнхийлөгч В.Путин дотоодын улс төр, нийгэм ба эдийн засгийн байдлын талаарх асуултууд болон олон улсын нөхцөл байдалтай холбоотой асуултуудад хариулна” гэжээ.

Асуултуудыг утсаар, бичгээр болон цахим хуудсаар эсвэл гар утасны тусгай аппликейшнээр илгээж болох аж.

Эх сурвалж: Монцамэ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen