NASA : Ангараг гариг дээр “харь гаригийн зэвсэгт дайчин” байна

NASA : Ангараг гариг дээр “харь гаригийн зэвсэгт дайчин” байна

 

Америкийн сансар судлалын NASA агентлагийн эрдэмтэд улаан нүдэн Ангараг гариг дээр зэвсэглэсэн "харь гаригийн хүн”-ий зураг авснаа дэлгэжээ. Зураг дээрх "дайчин” Ангараг дээр явагч Curiosity  аппарат руу дайрах гэж байгаа юм шиг харагдаж байна. "Ангараг гариг дээр үнэхээр янз бүрийн байгууламжийн үлдэгдэл, элдэв дүрс байдгийг санах хэрэгтэй. Тэнд бүр Дэлхий дээр байдаг шиг байгууламжууд байна. Тэгэхээр тэнд ямар нэгэн амьдрал байж болох юм. Тэндхийн гадарга ч өөрчлөгдсөөр байна шүү дээ” гэж эрдэмтэн Евгений Убийко "Народные новости” хэвлэлд ярьжээ. 

NASA-гийн эрдэмтэд энэ зургаа гартаа зэвсэг барьсан, сансрын өмсгөлтэй харь гаригийн дайчин гэж байна. Энэ зураг сүлжээгээр тарсны дараа интернетийн зарим хэрэглэгч "энэ бол зүгээр л фотошоп ашиглан зурсан зураг” гэцгээжээ. 
Эх сурвалж: www.assa.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen