Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийнэ гэв

Умард Солонгос АНУ-тай яриа хэлэлцээ хийнэ гэв

 

"Хэрвээ нөхцөл байдал бүрдвэл” АНУ-тай яриа хэлэлцээ хийнэ гэж Умард Солонгос мэдэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна.


Умард Солонгосын ГХЯ-ны АНУ-тай холбоотой асуудал хариуцсан газрын дарга Чой Сон Хуй өнөөдөр Бээжин хотоос Пхеньян руу буцахынхаа өмнө сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ингэж мэдэгджээ.

Энэ долоо хоногийн эхээр тэрбээр Норвегийн Осло хотноо АНУ-ын өмнөх засгийн газрын албаны хүмүүс, тэдний дотор Билл Клинтоны засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан Томас Пикерингтэй уулзаж, яриа хэлэлцээ хийсэн аж.

Тэд чухам яг ямар асуудлыг хөндөн ярилцсан нь хараахан тодорхойгүй байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах нь миний хувьд "нэр төрийн хэрэг” байх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн билээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen