ИРГЭД “УХААЛАГ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИВ

ИРГЭД “УХААЛАГ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИВ

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Засаг даргын тамгын газар хамтран "Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах нь сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.04.26/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ "Ухаалаг Дархан” дэд хөтөлбөрийн төслийг оролцогчдод танилцуулсан юм. Аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дарханчуудын технологийн дэвшил, мэдээллийн эрин үед ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагыг үндэслэн "Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж, төрийн ой санамжийг төгөлдөржүүлэх, түүнд суурилсан цахим засгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Ухаалаг засаглал бүхий төрийн үйлчилгээ”, "Ухаалаг харилцаа, түүнд суурилсан дэд бүтэц”, "Ухаалаг иргэд”, "Ухаалаг амьдрал” гэсэн үндсэн 4 зорилтыг дэвшүүлжээ.Тус хөтөлбөрийн хүрээнд Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ, цахим үйлчилгээг сайжруулж, нээлттэй, илтод, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын оролцоог хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэх, холбогдох журмыг боловсруулж батлуулах, мэдээллийн орчинг хүртээмжтэй, найдвартай болгон хөгжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх цогц шийдлийг хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг иргэдийн амьдралд өргөнөөр нэвтрүүлэх, иргэдийн ая тухтай эрүүл аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг хангахуйц ухаалаг шийдлийг нэвтрүүлэхээр зорьж байна. Тухайлбал"Ухаалаг төрийн үйлчилгээ”-ний хүрээнд төрийн байгууллагын дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээнд тоон гарын үсэг, "Иргэний цахим мэдээллийн систем”, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх ухаалаг үйлчилгээ, боловсролын болон эрүүл мэндийн салбарт цахим системийг нэвтрүүлэх юм. Иргэний танхимын хэлэлцүүлэгт оролцсон төрийн байгууллуудын төлөөлөл, мэдээлэл технологийн ажилчид, дархан сумын ИНХ-ын дарга, Засаг дарга нар, иргэдийн зүгээс "Ухаалаг дархан” дэд хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийлэн, саналаа илэрхийллээ. Тухайлбал Дархан сумын бүх багууд, тэр дундаа 1-3 дугаар багийн иргэдэд төрийн үйлчилгээний тухай мэдээллийг хүргэх лед дэлгэц байрлуулах,гэр хорооллын айл өрхүүдэд интернетийн хямд үйлчилгээг нэвтрүүлэх, өрх бүрийг интернеттэй болгох, тус хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг гаргалаа.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen