Олон орны компаниуд хамтарч гадаадад хөрөнгө оруулах нэгдсэн сан байгуулжээ

Олон орны компаниуд хамтарч гадаадад хөрөнгө оруулах нэгдсэн сан байгуулжээ

 

Азийн байгууллагуудын хөрөнгө оруулагчдын холбоо мэдээлэхдээ, БНХАУ, Хонгконг, Япон, БНСУ, Израйль, Энэтхэг, Зүүн Өмнөд Азийн орнууд болон бүс нутгийн хөрөнгө оруулагчид хамтран гадаадад хөрөнгө оруулах нэгдсэн сан байгуулж, "нэг бүс нэг зам"-ын завшаан боломжийг ашиглана гэжээ.

Уг санг Хятадын Минь Шэн хөрөнгө оруулалтын корпораци удирдан байгуулж, 10-15 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, хөгжингүй эдийн засгийн цогцын технологи, брэнд болон эх баялгийн давуу талыг ашиглан, "нэг бүс нэг зам"-ын зам дагуух орнууд бүс нутгийн хөгжлийн нөөц хүчийг нэгтгэн, дэлхийн чанартай үйлдвэрлэлийн индрийг буй болгох зорилготой гэнэ.

Уг сан өндөр настнуудын асрамж үйлчилгээ, дээд технологи, банк санхүүгийн технологи, шинээр хөгжиж буй үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулна. Азийн байгууллагуудын хөрөнгө оруулагчдын холбооны гадаадад хөрөнгө оруулах нэгдсэн санд Хятадын Минь Шэн корпораци, Японы Орикс корпораци, БНСУ-ын Мирай Ассет групп, Израилийн Кекьерман зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд багтаж байгаа аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen