Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд

 

09:00 цагт: Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн сонгуулийн бүх хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт-семинар СЕХ-ны байранд болно.

10:00 цагт: Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд "МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын уралдааныг анх удаа зохион явуулна. Хаана: Мэдээллийн технологийн үндэсний парк

10:00 цагт: БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Лиг Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлтэй ШУА хүлээн авч уулзана.

11:00 цагт: Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хурал Ардчилсан намын хуучин байранд буюу ''Олон нийттэй харилцах алба''-ны байранд болно.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Өргүй монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: НӨАТ-ын урамшууллын EBARIMT сугалааны 2017.04.16-ны тохирлоор хонжвор хожсон азтануудад / 100 сая, 20 сая 4 сая / батламж гардуулах арга хэмжээ Сангийн яамны хүндэтгэлийн танхимд болно. 

15:00 цагт: "ЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМТДАА" Live+R төслийн нээлтийн үйл ажиллагааг СХД-ийн 6-р хорооны байранд зохион байгуулна.


 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen