СЭТГҮҮЛЧИД ЖИНГЭР БИШ ШҮҮ, Х.БАДАМСҮРЭН ДАРГА АА

СЭТГҮҮЛЧИД ЖИНГЭР БИШ ШҮҮ, Х.БАДАМСҮРЭН ДАРГА АА

 

Х.Бадамсүрэн өөрийгөө өмөөрсөн төлбөртэй нийтлэлдээ хэрээс хэтэрсэн тансаглалынх нь баримтуудыг эрэн сурвалжилж бичсэн сэтгүүлчдийг жингэр хуцахтай зүйрлэв. Түүнийг өөртөө өндөр цалин тогтоолгож, шинэ машин авсан, шинэ байр засуулсан, шинэ тавилгаар тансагласан, шинэ туслах, зөвлөхүүдээр тойруулсаныг сэтгүүлчид мэдсэн ч нуугаад өнгөрөх ёстой байв уу. Төрийн мөнгөөр тансагла гэж тэд бичиж ятгаа юу.

Х.Бадамсүрэнгийн анхны тушаалаасаа эхэлж өөрийгөө эрхлүүлсэн үйлдлүүд нь амгалан хүчирхэг жингийн цуваа юм гэж үү. Түүнийг нь шүүмжилж, олон нийтэд үнэнийг дэлгэсэн сэтгүүлчид жингэр болж таарах уу. "Эрх баригч намын томилгоогоор, тусгай даалгавартай ирсэн намайг хэн ч юу ч барахгүй” гэдэгтээ бат итгэлтэй учраас баримт дэлгэсэн шүүмжлэлийг жингэр хуцахын дайтай тоохгүй гэдгээ илэрхийлсэн үү. Тэгвэл танд хэлчихье, сэтгүүлчид жингийн цуваа дагаж хуцдаг жингэр биш шүү.


Э.Бат
http://olloo.mn/n/41661.html
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen