Уулыг модыг Улаанбаатарт оршуулдаг ЛУЙВРАА ЗОГСОО!

Уулыг модыг Улаанбаатарт оршуулдаг ЛУЙВРАА ЗОГСОО!

 

2007 оноос Энхтайваны өргөн чөлөөний дагуу буюу хотын төв гудамжны нийтийн эзэмшлийн зам, талбайд 500 гаруй том нарс уулнаас шилжүүлэн тарьснаас одоо Хархорины гүүрний урдхан байгаа ганц шон л гэрч болон үлдсэн. Шилмүүсээ гээж, үхсэн 499 нарсыг хотын өнгө үзэмж гутааж байна хэмээн увуулж цувуулан ачсаар дуусгасан. Түүнээс хойхно тарьсан, Гандантэгчэнлин хийдийн урд талын цэцэрлэгт хүрээлэн, Сөүлийн гудамж, "Гранд плаза”-гийн өмнөх зам дагуух шилмүүст модод өдгөө ёстой л байгаагаас цаашгүй, өнгө зүсээ алдан хувхайрч, амьдрах чадвар нь 4-5-хан хувьтай болсон.

Гэтэл энэ гашуун түүх халуунаараа шахам байхад "Өнөө жил Энхтайваны өргөн чөлөөнд 5-7 метрийн өндөртэй 1735 шилмүүст мод ойгоос шилжүүлэн тарина” гээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хоёрдугаар сарын 6-ны өдөр нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч компаниар "Тод газар” компани шалгараад байна!!!!!



https://www.facebook.com/CreativeMongolian/photos/a.926836744057669.1073741828.916799331728077/1434442456630426/?type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen