Өнөөдөр ханш нээнэ

Өнөөдөр ханш нээнэ

 

Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна. Эл өдөр газар дэлхийн хэвлий гэгч үртэй үндэстэй бүхэн урган төлжиж, хур шимээр тэтгэгдэн ичээний амьтад сэрж сэхэх тохиолт өдрийг ханш нээх өдөр гэж нэрлэдэг ажээ.

Ханш нээх өдөр бол Монголчууд эртнээс дэлгэр цагийн их ажлын үүд нээгддэг билэг дэмбэрэлд сайн өдөр хэмээн уламжлан дээдэлж иржээ. Энэ өдөр монголчууд адуун сүргийнхээ морьд сувай гүүний дэлийг засч, уламжлал заншлынхаа дагуу хязаалан үрээгээ хөнгөлдөг. Тиймээс ч "Унаганд нь уяашуулж, дааганд нь давтшуул, шүдлэнд нь шүттүгэй” хэмээн ерөөж, хязааланд нь хөнгөлж, өднөөс хөнгөн, сумнаас хурдан хүлэг болтугай” хэмээн ерөөл дэвшүүлж хүндэтгэл үзүүлдэг ёсон байжээ.

Мөн бөхчүүд бие бялдрын хүч тамираа сайжруулахын тулд үрээ хөнгөлж байгаа газар очдог байна. Түүнчлэн ханш нээсэн өдөр нохой шувуу, амьтан, шоргоолж хооллох маш сайн байдаг гэж үздэг. Хот газрынхны хувьд хашаа хороо гудамж талбайдааа мод бут, сөг тарьж цэцэгжүүлвэл буяны үйл болно. Ханш нээх сайн өдрийг их ажлын үүд нээх өдөр гэнэ.

О.Сайхан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen