Хүүхдэд ээлгүй Улаанбаатар

Хүүхдэд ээлгүй Улаанбаатар

 

Улаанбаатар хот хэдийнээ хүүхдэд ээлгүй хот гэх гуншин зүүчихсэн. Энэ хотод хүүхэд амьдардаггүй мэт хандлагатай учраас тэр. Хүүхдийн тоглоомын талбай нь стандартад нийцдэггүй, цэцэрлэг сургуулийн тоо нь хүрдэггүй, хүүхдийн парк нь хүртэл хүүхэд суугаад тоглочихмоор тоглоом байдаггүй. Тэгвэл бид хэзээнээс хүүхдүүдэд ийм харгис хатуу ханддаг болчхов оо.

Хамгийн энгийн  юм шиг хэрээ нэг ТОМ асуудал бол “Хүүхдийн ариун цэврийн өрөө”.  Хотын гудамж, дэлгүүр, кино театруудын 00-д эцэг эхчүүд хүүхдүүдээ тосож шээлгэж  байгаа дүр зураг харагддаг. Яагаад гэвэл хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө албан байгууллага, гудамж талбайд байдаггүй.

Тэгвэл 4-8 насны хүүхдэд зориулсан суултуурын өндөр нь ердөө 27-30 см, угаалтуурын өндөр 60-80 см байна гэх стандарттай. Тэр стандартаа хийвэл томчуудынхаас ч бага зардал гарнаа даа, уг нь.

Тун ойрмогхон  төв талбайдаа  ус зааж хийдэг усан оргилуур бариад баруун зүүн жигүүрт нь 00 байгуулсан. Тэнд ч хүүхдийн 00  алга.  Ажилтнаас “Хүүхдийн 00 бий юу” гэж асуухад “Хэдэн настай вэ, эрэгтэй юу эмэгтэй юу. Аргалаад болно доо” гэсэн хариулт өгөв.

 Энэ хотод хүүхдүүд ч гэсэн амьдардаг гэдгийг, санаачлагч,  гүйцэтгэгч хоёр хоёулаа мартсан бололтой.

 

https://erennews.mn/article/50380

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen